Wednesday, November 3, 2010

Ашгийн эрэлтийн талаархи хүмүүсийн ойлголт

Эдийн засагч Дж. М. Кейнс мөнгөний эрэлтийн 3 хэлбэр байдгийг тодорхойлсон. Хүмүүс гар дээрээ мөнгөтэй байх шаардлага байдаг 3 янзын эрэлт байдаг байна. Үүнд:
1. Гүйлгээний эрэлт
2. Урьдчилан сэргийлэх эрэлт
3. Ашгийн эрэлт
Гүйлгээний эрэлт гэдэг нь хүмүүсийн авах хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого, бизнесийн орлого олох хугацаа нь тухайн хүний зарлага гаргах хугацаатай тэр бүр тохирдоггүй. Хүнд гүйлгээний эрэлт байнга гарч байдаг. Хүмүүс хоол хүнсээ авах, хувцас хунар худалдаж авах, оюуны хэрэгцээгээ хангах зэрэг өөрийн гүйлгээний эрэлтээ хангахын тулд өөрийн биедээ байнга мөнгө авч явах хэрэгтэй байдаг Жишээ нь Оюутан бидний хувьд өглөө хичээлдээ явахад минь аав, ээж маань автобусны, таксины мөнгө, өдрийн цай уух мөнгө гээд хэрэгцээгээ хангах мөнгийг өгдөг. Гүйлгээний эрэлтийг тодорхойлдог гол зүйл нь тухайн хүний цалин, орлогын хэмжээ байдаг.
Урьдчилан сэргийлэх эрэлт хүмүүний амьдралд баяртай бас гунигтай ямар ч явдал тохиолдож болох учраас гүйлгээнийхээ эрэлтийг хангах мөнгөнөөс гадна бас тодорхой хэмжээний мөнгийг цааш нь урьдчилан сэргийлэх эрэлтдээ зориулж хадгалах шаардлагатай болно. Жишээ нь: Өвчин тусах, үхэл хагацал тохиолдох, эсвэл баярт үйл явдал тохиолдоход тэмдэглэхийн тулд гэх мэт. Урьдчилан сэргийлэх эрэлтийг тодорхойлдог гол зүйл нь тухайн хүний цалин, бизнесийн орлогын хэмжээ байдаг.
Ашгийн эрэлт энэ нь тухайн хүн өөрийн гүйлгээний эрэлт, урьдчилан сэргийлэх эрэлтээ хангаад цаана нь мөнгө нь илүү гараад байвал түүнийг ашиг олох зорилгоор ямарваа нэг орлого олдог активт байршуулахыг хэлдэг. Жишээ нь: Өөрийнхөө мөнгийг хэн нэгэнд зээлдүүлэх, банкны хадгаламжинд байршуулах гэх мэт.
“Банк санхүүгийн үндэс” хичээлийг үзээгүй байхдаа би хүмүүсийн мөнгөө өсгөдөг газар нь банкинд мөнгөө хадгаламж хэлбэрээр байршуулах, хэн нэгэнд итгэл алдахгүй хүнд мөнгөө зээлдүүлэх л гэж ойлгодог байлаа. Ингээд хүмүүсийн банкин дахь хадгаламжийн үлдэгдлийн талаар авч үзлээ. Үүнд:


Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 2008 оны эцсийн байдлаар
/сая . төгрөгөөр /

Хугацаа
Иргэдийн хадгаламжийн
үлдэгдэл
Нийт пассив Нийт пассивт иргэдийн
хадгаламжийн үлдэгдлийн
эзлэх хувь
1. 1999 он 105341,3 203865,0 51,7
2. 2000 он 128067,7 214870,8 59,6
3. 2001 он 174908,9 304377,9 57,5
4. 2002 он 282397,8 448403,7 63,0
5. 2003 он 490499,0 766800,8 64,0
6. 2004 он 625704,9 962037,2 65,0
7. 2005 он 871014,4 1371222,2 63,5
8. 2006 он 1204590,0 1899378,5 63,4
9. 2007 он 1810778,1 2858261,0 63,3
10. 2008 он 1658251,3 3356758,0 49,4

Хүснэгтээс харахад 2007 он хүртэл иргэдийн хадгаламж харьцангуй өсөлттэй, зарим жилүүдэд бага зэрэг буурсан, харин 2008 онд эдийн засгийн хямрал, валютын ханшны огцом өөрчлөлтөөс болоод буурсан харагдаж байна. Гэхдээ хүмүүсийн доторхи үнэт цаасны зах зээл, хувьцаа, бондын талаархи ойлголт хангалтгүй байдгаас мөнгөө банкинд хадгалуулах нь илүү байдаг байна.
“Банк санхүүгийн үндэс” хичээлийг үзсэнээр ашиг олох зорилгоор мөнгөө байршуулж болох зүйлийн нэг нь өөрийн гар дээр байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үнэт цаасанд байршуулах явдал гэдгийг ойлголоо. Өөрийн гар дээр байгаа сул чөлөөтэй мөнгийг үнэт цаасанд байршуулснаар хүмүүст дараах орлого олох боломж гарч ирдэг байна. Үүнд:
• Хувьцааны ногдол ашиг хүртэх
• Үнэт цаасны ханш хоорондын зөрүүнээс ашиг олох гэх мэт.
Мөн үнэт цаасны зах зээлийн талаар хувьцааны зах зээл дээр хэрхэн оролцох талаар Германы тэрбумтан Бодо Шеферийн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь” гэдэг номноос их зүйлийг мэдэж авлаа.
(383-үгтэй)


Ашигласан материал:
1. Г.Балж, Д.Мөнхдулам “Банк санхүүгийн үндэс”
2. Бодо Шефер “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь”
3. Хөрөнгийн зах зээл сэтгүүл

No comments:

Post a Comment