Монгол ямаа Азийн ноолуурын хэвшлийн сvрэгт хамаарах бөгөөд маш нарийн, уян зөөлөн ноолууртай, эх газрын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд жилийн турш бэлчээрээр маллахад зохилдсон тэсвэр сайтай байдгаараа онцлог шинж чанартай, ноолуур, сvv, мах, арьс зэрэг хосолмол ашиг шимтэй юм. Монгол ямаа Азийн ноолуурын хэвшлийн бусад vvлдэртэй харьцуулахад дунд зэргийн биетэй, чийрэг бие цогцостой, галбирын согоггvй, ясны хөгжилт сайтай, ялимгvй навтгардуу, лагс чамбай биетэй ихэвчлэн хөх,улаан, хар, цагаан зvстэй нийт сvргийн 90 гаруй хувь нь дунд зэргийн ба сайн хөгжсөн эвэртэй байдаг. Монгол ямаа бэлчээрээр таргалах чадвар сайтай бөгөөд намар бvдvvн ухна 55-58, эм ямаа 37-41, шvдлэн ухна 35-38, охин шvдлэн 29-31 кг жин дардаг бөгөөд ухна 250-350, эм ямаа 240-270, борлон ухна 200-240, охин борлон 200-230, эр ямаа 240-380 гр ноолуур өгдөг. Монгол ямаа саалийн 7 сарын хугацаанд 50-60 л сvv өгөх бөгөөд vvнээс таваарын зориулалтаар 20-30 л сvv сааж ашиглах бололцоотой, сvvний хуурай бодис дунджаар 15.44,нийт уураг 3.87, тослог 5.81, чихэр 4.78, ерөнхий эрдэс 0.89 хувь байдаг. Манай улс одоо 9.6 сая ямаатай.
Манай улс 2008 онд 43.2 сая мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оноос 3.0 сая малаар буюу хувиар өссөн байна.
Малын тоо, (мян. толгой) 31.12. 2008
№ Малын төрөл 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008
Бүгд 26075,3 23897,6 25427,7 28027,9 30398,8 34802,9 40263,8 43288,5
1 Тэмээ 285,2 253,0 256,7 256,6 254,2 253,5 260,6 266,4
2 адуу 2191,8 1988,9 1968,9 2005,3 2029,1 2114,8 2239,5 2186,9
3 үхэр 2069,6 1884,3 1792,8 1841,6 1963,6 2167,9 2425,8 2503,4
4 хонь 11937,3 10636,6 10756,4 11686,4 12884,5 14815,1 16990,1 18362,3
5 ямаа 9591,3 9134,8 10652,9 12238,0 13267,4 15451,7 18347,8 19969,4
Малын тоо, (мян. толгой) 31.12. 2008
№ Малын төрөл Малын тоо, (мян. толгой Нийт малд эзлэх хувь
2006 2007 2008 2006 2007 2008
Бүгд 34802,9 40263,8 43288,5 100,0 100,0 100,0
1 Тэмээ 253,5 260,6 266,4 0,7 0,6 0,6
2 Адуу 2114,8 2239,5 2186,9 6,1 5,6 5,1
3 Үхэр 2167,9 2425,8 2503,4 6,2 6,0 5,8
4 Хонь 14815,1 16990,1 18362,3 42,6 42,2 42,4
5 Ямаа 15451,7 18347,8 19969,4 44,4 45,6 46,1
Дээрхи тоо баримтаас харахад манай орны хувьд нийт мал сүргийн дотор ямаан сүргийн эзлэх хувийн жин их өндөр байна. Манай оронд дараах vvлдэр, vvлдрийн хэсэг, омгийн ямааг vржvvлж байна.
1. Монгол vvлдрийн ямаа
2. Өнжvvл vvлдрийн хэсэг
3. Залаа жинстийн цагаан
4. Эрчим
5. Баяндэлгэрийн улаан
6. Буурал
7. Өлгийн улаан
8. Говь гурван сайхан
9. Уулын бор
10. Алтайн улаан vvлдрийн хэсэг
Ямааг өсгөдөг чиглэл нь:
• Ноос ноолуур, арьс
• Мах сүү
Ямааны хувьд өвсний үндсийг ёзоортой нь хамт зулгааж, нялх ногооны оройн хэсэг үр буудайг нь сорчилж бэлчдэг .
• Ямааны ноолуурыг хялгаснаас салгаж болдог арга гарснаас
Ноолууран цамцны, ноолууран бүтээгдэхүүний тансаг хэрэглээ их болсон тул
1. Монголчууд:
...Алтаар vнэлэгдэх ноолууртай
Аминд нь хvрэхгvйн цаазтай
Ардын их хурлаас цалинтай
Ямаа бол ям амьтан юм...
Ямаа таван хошуу малын минь нэг
Ямаа таван амьд эрдэнийн минь нэг
Ямаа таван тивийн улсаас манайд олон нь байна
Ямаа тал, хангай, говь гурвал нутагт минь дvvрэн бэлчиж байх болтугай...
( “Ямаа” шүлэг П.Бадарч ) гэх болсон.
2. Монгол улсын мал аж ахуйн салбарт ямааны тоо толгойг богинохон хугацаанд эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс их хэмжээгээр өсгөж, малчин түмний олон мянган жил уламжлан хадгалж ирсэн сүргийн бүтцэд өөрчлөлт орж байгаа нь хамгийн ихээр анхаарлаа хандуулах шаардлага бүхий асуудал болон хувирсан байна.
Ямааны тоо толгойн өндөр өсөлт нь нэг талдаа нь ач тустай байгаа боловч нөгөө талдаа бэлчээрийн талхагдлыг багасгах, цөлжилттэй тэмцэх бодлоготой ихээр зөрчилдөж байна.
No comments:
Post a Comment